Урьдчилсан мэдээ > ХАА-н цаг уурын урьдчилсан мэдээ
Шинэчлэгдсэн: 2016-12-03 07:20:57

Хэвлэх

Зудын эрсдэлийн мэдээ

Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс ган зуншлага, цас зудтай холбоотой газрын ажиглалтын болон хиймэл дагуулын олон төрлийн мэдээг гаргадаг бөгөөд эдгээрийг нэгтгэн боловсруулж, зудын эрсдэлийн зураг мэдээ гаргаж байна.

Зудын эрсдэлийн зургийг боловсруулахдаа өнгөрсөн зуны ган, зуншлага, бэлчээрийн даац, бэлчээрийн ургац, малын тоо, агаарын температур, хур тунадасны хазайц, энэ жилийн цасны бүрхэц, зузаан, нягт болон агаарын температур, хур тунадасны урьдчилсан мэдээ зэрэг олон төрлийн мэдээллийг ашигласан.

ЗУДЫН ЭРСДЭЛИЙН ЗУРАГ

2016 оны 11 дүгээр сарын 10-ны байдлаар

11 дүгээр сарын 10-ны байдлаар нийт нутгийн 50 гаруй хувьд цасан бүрхүүл тогтсоноос Завхан, Хөвсгөл, Төв, Хэнтий, Сүхбаатарын ихэнх, Архангай, Өвөрхангай, Булган, Дундговь, Дорноговийн зарим, Баян-Өлгий, Ховд, Өмнөговийн ганц нэг сумдын нутгаар 0-10 см, нягт нь 0,02-0,21 г/см3, Баян-Өлгийн Сагсай, Увсын Сагил, Түргэн, Зүүнхангай, Баруунтуруун, Завханы Баянтэс, Баянхайрхан, Сонгино, Түдэвтэй, Хөвсгөлийн Цагаан-Уул, Цагааннуур, Чандмань-Өндөр, Цагаан-Үүр, Эрдэнэбулган, Булганы Тэшиг, Сэлэнгэ, Бугат, Хангал, Орхоны Эрдэнэт, Жаргалант, Сэлэнгийн Түшиг, Орхонтуул, Орхон, Баянгол, Хэнтийн Өмнөдэлгэр, Биндэр, Баян-Адарга, Батноров, Норовлин, Дорнодын  Чойбалсан, Баян-Уул, Баяндун, Дашбалбар, Цагаан-Овоо, Хөлөнбуйр, Сэргэлэн, Баянтүмэн сумдад 11-20 см, нягт нь 0,10-0,30 г/см3, Увсын Наранбулаг, Малчин, Цагаанхайрхан, Зүүнхангай, Хөвсгөлийн  Ренчинлхүмбэ, Улаан-Уул, Хатгал, Сэлэнгийн  Хушаат, Зүүнбүрэн, Ерөө, Хүдэр, Цагааннуур, Дархан-Уулын Шарынгол, Дархан, Хэнтийн Дадалд 21-40 см зузаан, 0,12-0,28 г/см3 нягт цастай байна.

Зудын эрсдэлийн зургаас үзвэл нутгийн 30 гаруй хувьд нь цаашид өвөлжилт хүндрэх эрсдэл ихтэй гарлаа. Үүнээс Увс, Дорнод, Хэнтий, Төв, Дархан-Уул, Сэлэнгийн ихэнх, Завханы хойд, Хөвсгөлийн баруун, Булганы зүүн өмнөд хэсгээр хамгийн их эрсдэлтэй, Баян-Өлгий, Ховд, Өвөрхангай, Дундговь, Дорноговь, Сүхбаатарын зарим нутгаар мөн эрсдэл ихтэй байна.

Хүйтний улирлын цаг агаарын урьдчилсан төлвөөр эрсдэл ихтэй байгаа газар нутгуудад буюу нутгийн баруун хойд, хойд, төв болон зүүн зүгийн ихэнх нутгаар цас олон жилийн дунджаас ахиу орохоор, агаарын температур дунджаас хүйтэн байхаар байгаа нь нөхцөл байдлыг улам хүндрүүлж, өвөлжилтөнд таагүй нөлөөлөхөөр байна.

Цаашид эрсдэл ихтэй байгаа газар нутгийн өвс тэжээлийн хүрэлцээ, хангалтыг сайтар тооцоолох, өвс тэжээл нийлүүлэх, зөөвөрлөх, хуваарилах, хүртээх, отор нүүдэл хийх зэрэг ажлыг эртнээс зохион байгуулах арга хэмжээг одооноос авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.

Цасан бүрхүүлийн зузаан нэмэгдэж, хүйтний эрч чангарч, өвөлжилт хүндэрсэн тухай бүрт зудын эрсдэлийн зургийг шинэчлэн боловсруулж, тойм зөвлөмж гаргаж, мэдээлж байх болно.

Цаг уур, орчны шинжилгээний газар

Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэн

2016-11-14

Текст мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Хандалт
Эм хонины амьдын жингийн өсөлтийн төлөв (2020) 2020-05-31 53
2020 оны хаврын хөрсний угтвар чийгийн урьдчилсан мэдээ 2020-03-30 1270
2020 оны хөрс гэсэх хугацааны урьдчилсан мэдээ 2020-04-02 629
2019 оны улаанбуудайн ургацын урьдчилсан мэдээ 2019-07-03 6477
Эм хонины жингийн бууралтын төлөв, өвөлжилт хаваржилтын урьдчилсан үнэлгээ 2019-11-26 2719
Хөрсний гадарга хөлдөж эхлэх хугацааны урьдчилсан мэдээ 2019 2019-10-04 5931
2019 оны ургац хураах үеийн цаг агаарын нөхцлийн зөвлөмж 2019-08-22 4367
2019 оны төмсний ургацын урьдчилсан мэдээ 2019-07-03 4211
2019 оны бэлчээрийн ургамлын ургацын урьдчилсан мэдээ 2019-07-02 3000
Улаанбуудайд аарцан бололтын үе шат илрэх хугацааны урьдчилсан мэдээ /2019/ 2019-07-01 1982
2019 оны эм хонины амьдын жингийн өсөлтийн төлөв 2019-05-31 2657
2019 оны хаврын тариалалтын үеийн хөрсний чийгийн урьдчилсан мэдээ 2019-05-01 2334
2019 оны хаврын хөрсний угтвар чийгийн урьдчилсан мэдээ 2019-04-02 2526
2019 оны хөрс гэсэх хугацааны урьдчилсан мэдээ 2019-03-26 2321
2018-2019 оны эм хонины амьдын жингийн бууралтын төлөв, өвөлжилт хаваржилтын урьдчилсан үнэлгээ 2018-12-10 4394
Хөрсний гадарга хөлдөж эхлэх хугацааны урьдчилсан мэдээ 2018 2018-09-24 3751
2018 оны ургац хураах үеийн цаг агаарын нөхцлийн зөвлөмж 2018-08-28 4117
2018 оны төмсний ургацын урьдчилсан мэдээ 2018-07-05 4338
2018 оны улаанбуудайн ургацын урьдчилсан мэдээ 2018-07-04 3623
Бэлчээрийн ургамлын ургацын урьдчилсан мэдээ 2018 2018-06-25 2853
Буудайн аарцан бололтын үе шат илрэх хугацааны урьдчилсан мэдээ. 2018-06-22 2648
2017 оны тариалалтын үеийн цаг агаарын нөхцлийн зөвлөмж 2017-05-03 4660
Эм хонины жингийн өсөлтийн төлөв 2017 2017-05-24 4203
Эм хонины жингийн өсөлтийн төлөв (2018) 2018-06-08 2447
2018 оны Хаврын угтвар чийгийн урьдчилсан мэдээ 2018-03-30 4251
2018 оны хөрс гэсэх хугацааны урьдчилсан мэдээ 2018-03-26 2927
Эм хонины жингийн бууралтын төлөв, өвөлжилт хаваржилтын урьдчилсан үнэлгээ (2017-2018) 2017-11-29 6005
Хөрс хөлдөх прогноз 2017-09-22 5425
Мал төллөх үеийн цаг агаарын нөхцлийн зөвлөмж 2017-03-03 7203
Улаанбуудайн ургацын урьдчилсан мэдээ. 2017-07-01 4610
Бэлчээрийн ургамлын ургацын урьдчилсан мэдээ 2017-06-30 4004
Буудайн аарцан бололтын үе шат илрэх хугацааны урьдчилсан мэдээ. 2017-06-23 3407
2017 оны тариалалтын үеийн хөрсний гүний ашигтай чийгийн прогноз 2017-05-02 3240
2017 оны хөрс гэсэх хугацааны урьдчилсан мэдээ 2017-03-22 4183
Зудын эрсдэлийн тухай тойм мэдээ (2017 оны 1 дүгээр сарын 20-ны байдлаар) 2017-01-26 4455
Зудын эрсдэлийн шинэчилсэн мэдээ, XI/20-ны байдлаар 2016-11-23 5121
Улаанбуудайн ургацын урьдчилсан мэдээ 2015-07-01 6444
Эм хонины жингийн өсөлтийн төлөв. 2016-06-13 5366
2016-2017 ОНЫ ӨВӨЛ ХАВРЫН БЭЛЧЭЭРИЙН ДААЦЫГ ТОДОРХОЙЛСОН ДҮН 2016-08-22 5253
Эм хонины жингийн өсөлтийн төлөв 2015-06-16 4884
Буудайн аарцан бололтын үе шат илрэх хугацааны урьдчилсан мэдээ 2015-06-23 4083
Эм хонины жингийн бууралтын төлөв, өвөлжилт хаваржилтын үнэлгээ 2016-11-29 4048
2015 оны тариалалтын үеийн хөрсний гүний ашигтай чийгийн прогноз 2015-05-12 5643
2015 оны хөрс гэсэх хугацааны урьдчилсан мэдээ 2015-05-11 5575
Бэлчээрийн ургамлын ургацын урьдчилсан мэдээ 2016-07-03 3782
Хөрсний гадарга хөлдөж эхлэх хугацааны урьдчилсан мэдээ 2014-11-28 3474
Хөрсний гадарга хөлдөж эхлэх хугацааны урьдчилсан мэдээ 2016-09-26 3476
Улаанбуудайн ургацын урьдчилсан мэдээ 2016-07-08 4392
Хөрсний гадарга хөлдөж эхлэх хугацааны урьдчилсан мэдээ 2015-09-24 5142
Бэлчээрийн ургамлын ургацын урьдчилсан мэдээ 2015-06-24 4556
Зудын эрсдэлийн мэдээ 2016-11-14 4474
Буудайн аарцан бололтын үе шат илрэх хугацааны урьдчилсан мэдээ 2016-07-03 3508

Онцлох мэдээ

Улаанбаатар - 2020/06/06

11 цаг

27 80
O
CF
Үзэгдэлгүй
1 м/с

ӨНӨӨДӨР - 2020/06/06

30 86
O
CF
Аянга цахилгаантай бага зэргийн аадар бороо

10 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store